Эзгүй хээр эмгэний жаргал эдлэх ч худлоо болсийм байна

Hello hello гээд Lady GaGa-гийн дуугаар эхлээд мэндлэчихэе.  Эмээ нь тэнээл байна тэнээл байна. Юмаа гээчихсэн хүн  шиг эргүүттэлээ тэнэж байна дөө.  Нар ч бас шарж байнаа тиймээ гэснээс Эзгүй хээр эм хүний жаргалыг эдлээдэхэе гэсэн чинь эдлүүлдэгчгүйм байна. Эдлэх боломж нь ч байхгүй болсиймдагуудаа. Говь гэдэг газар тэмээнээс өөр амьтангүй гэж төсөөлж байсан манийн хувьд бол уулс ус элбэгтэй, түмэн амьтан бэлчсэн, хорхой шавьжаар дүүрсэн, , үзэсгэлэнтэй газар нь олдсон газар байдгийм байна. Говийн Ганц айл л байдаг гэсэн хос бөөрөөрөө нийлсэн хот айлууд элбэг юм. Гүрбазар гуай бас тэгэжийгаад маньд буруу ойлголт нилээд үлдээсэн байна лээ шүү. Говийн ганц айлд дандаа ганц бие бүсгүй хүн байдаг ч бас ганц бие залуу байж юуны магад гэсэн горьдлогоор хайж явж үзлээ. /Өөртөө хайгаагүйм шүү. Лооверт хайсийн/ Тээл орохоор дандаа гослон дуулмаар госууд зөндөө байдгийм байна лээ. Эсүүл Гүрбазар гуайн ачаар говийн бүсгүйчүүдийг ганц бие гэдгийг дуулаад харцуул хошуурсаар байгаад говийн олон айл болчихсон ч юмуу бөөмэд.  

 

Говьд хаа сайгүй ухаж төнхсөн уурхайн олон компани  өөр хоорондоо өрсөлдөн асар хурдтайгаар улсынхаа нөөцийг шавхахаар уралдаж, хүн техникээр зодон  цаг наргүй ажиллуулж  улсын маань  баялаг нүдэн дээр минь урсаад гарч явааг хараад хайран юм гэж халаглахаас өөр юу ч хийж чадах билээдээ.  Гэхдээ тухайн орон нутагтаа  жилд ганц 2 байшин барилга барьжээ өгсөнөөрөө бас налуугаа хаяад байдаг талтай болохоор тухайн орон нутгийн ард иргэд нь юм дугараад байдаггүйм шиг байгаан. Уг нь ч Монголын иргэн миний хувьд  падлийтай ч улсын дээд томчууд нь, уул усаа эвдлэн сүйтгэж эд баялагийг нь цөмлөн зөөсөөр байгааг нь харжээ суугаа нутгийн ард иргэд нь дув дуугай байхад чинь нэгэн чаралбаа эмгэн даль даль гээд солиороод гүйвэл нохой гуцаснаас дор үзэх байлгүй гээд л амаа скочдоод хаясан. Тэгсэн ам нь дугарч чадахгүй бол гар нь бичээч гээд одоо ингээд  хэдэн үсэг савж сууна даа муу эмээ нь.  

Зиак тэгээд уурхайгаас салаад хөдөө хээр гарлаа. Машинтай явж байхад юу ч алга. Амьд амьтаны бараа харсангүй гээд л баярлаад буугаад л газар жоохон суусан чинь чимээгүй харагддаггүй анзаарагддаггүй л болохоос биш тэр хавиар нэг их ажилтай ажилгүй амьтангууд.  Аймаар хурдан гүйдэг хар хорхой /сохор хорхойтой адилхан/ чөлөө завгүй гүйчихдэг бололтой.  Андуурч эндүүрээд хормой хотруу минь  авирч эмээгийн нь - Хүүе яанаа гэж айлгүйтүүлэв.  Царцаа голио, шоргоолж нтр бол байна. Тэд ч нээх сонин санагдсангүй. Харин надад ХИЛЭНЦ, АРВААЛЖ, МОГОЙ 3 их сонин санагдлаа.

Кино зураг нтрээс л харжээсэн болохоос улаан халз эзгүй хээр эднуустай тааралдаж эмээж айж цочино чинээ санаагүйдэг. Хилэнц бол бие жижигтэй бэлчээр холтой гар байна лээдээ.  Ууртай гэж жигтэйхэн. Арваалж гэж говийн нэг эрлэг гэнэ. Муухай хаздаг туучий.  Бэлцийсэн, тэмээн аалзнаас арай жижиг, муухайхөөрхөн амьтан байна билээ. Хуучин энд могойн чуулган болдог байсан юм гэсэн. Миний харсан могойнууд богинохон, жижигхэн байсан л даа. Гэхдээ гүрвэл агааг ч бодийг нь дор нь хөтлөж байна лээ. Шууд хазаад ороогоод ГҮЙЦЭЭ. Гүрвэл ах нээх цэхэртэж саарал болсоноо хэлээ гаргаад л ЧАД.  Гэхмэтчилэн би эзгүй хээр эдлэнэ гэсэн жаргалаа эдлэж чадаагүй. Түмэн олон жижиг том амьтануудын нүдэн дээр яалтай ч билээдээ тиймээ.  За ингээд Говийн нэг хэсэгхэн газраар явсан байдал маань энэ.  Ард түмний нь амьтан мамьтантай нь биччихлээ.  

Зураг оруулая гэсэн энэ муу өгөр компүүтэр нь болохгүйм.

 

 

Түй чоорт!!! Тэр үед ТЭНЭГ гэдэг байж

 

Эмээ нь жоохон байсан үе бий бий. Эмээ нь бас эмээтэй байсийм шдээ.  Эмээгийнx одоогийн баруун 4 замын ЭЛБА дэлгүүр байдаг газар дээр цагаан 5 давхарууд байдаг байсийм. Тэнд амьдаран суудаг байсан байхгүй юу. Нэг удаа эмээгийндээ очлоо. Нагац ахын охин болох эгч маань байна. Бяд 2 насны зөрүүтэй. За тэгээл 2 эрхийн мангарууд тоглож өглөө. Эмээгийнх шинэхэн МЕЧТА блээтиг авчихсан. Тэрний гадуурх хайрцаг гэж эгч бид хоёрын тэр өдрийн тоглоом болж бие биенээ чирээд 2 өрөөний голд жинхэнэ бужигнуулж байсийм. Тэгэж байх хооронд эмээ сүүндээ гараад явчихсаныг ч анзаарах сөхөөгүй. Гэтэл.... Гэтэл гэнэт аймшгийн МАНГАА дугардагийн. Өнөө чарлалдаад л одоо би одоо чи нтр гэж байсан хоёр нам болоод л нүд нь бүлтэлзээд л хамаг бие гөшөөд л, дуугарчиж ч чаддагүй. Эгч -Эмэээ гээл нээх цэхэртсэн шивэгнэсэн хоолойгоор дуудаад л би ч эгчийн хормойноос зүүлттэй -Эгээ мангаа иржийна шдээ нуугдая л даа гэж аяархан хэлчихээд өмнө нь багтдаггүй байсан диваны доогуур шуртхийн оронгуут эгч хойноос бас хар хурдаараа чихсээр ороод ирлээ. Өнөө МАНГАА галтогооны өрөөнд дуугараад л дуугараад л.... Лав эмээг маань идчихсэн байхаа.... Яанаа ийин ийин ийин гээл хоёулаа баахан уйлаад л..... уйлаад л. Эгч - Миний дүү гараад галтогоонд Мангаа байнуу хараад ир гэж авдагийн. Муухай байгааз. муу дүүгээ МАНГААНЫ аманд гүйгээд ороо гээд түлхэж байдаг. Одоо ч би эгчдээ гомдож явдагийн нтр ккккк. За тэгсэн Мангааны дуун дээр гадаа хаалга балбах чимээ нэмээд ёооосдооо гоё Бүүр чичрээд өмдөндөө шээнгээн алдаад л бүүр ч алингаа алдсан.

Тэгсэн хаалганы цаана хэний дуу гарсан гээч. Өнөө МАНГААД идүүлчихсэн гэж бодож байсан эмээгийн маань дуу. Энэ бол бид хоёрыг аврахаар ирсэн үлгэрийн баатар лугаа санагдажуугаам бишүү. Гэвч тэр хаалгаруу гүйхээс өмнө галтогооны үүдээр дайран өнгөрч үүд тайлан өгнө гэдэг эгч бид хоёрын хувьд жинхэнэ хүн чанарын асуудал болноодоо. Мэдээж эгч намайг дээрэлхсээр байгаад л намайг диваан доороос гаргачихажуугаан. Тэгээд би ч гэтэж нэг үзээд л, мөлхөж нэг үзээд л том өрөөний хаалганд тулж ирээд л аажмаар кордооорлуу харсан юм алгаа. /уйлсаар байгаад ээрэх маягтай, нусаа татаастай/ Юм харагдаxкүү болохоор нь цаана харагджийгаа гадаа хаалгаруу нүдээ аниастай хар хурдаараа чавхдаад л хаалга нээлээ. Би эмээгээ тас зуураастай чарлаад л -Эмэээ МАНГАА ГАЛТОГООНД байна. Бид хоёрыг иднэ гээд байна гээд хэлэнгүүт өнөө мангаа дахин дугарсан чинь би гэдэг хүн  эмээгийнхээ хормой доогуур шуртхийн мөлхөж орчихоод - Тээр эмээ дуугараад байнаа гэсэн чинь эмээ маань инээж эхлэлээ. Яагаад инээгээд байгааг ч ойлгоогүй. Тэгээд эмээ маань намайг аргадаад л МАНГАА бишээ миний охин энэ чинь ПААР дугарахаараа ингэж чимээтэй сонсогддог юм.  Шшш нялх амьтад бүүр сүнс нь зайлцгаачихсан байна шд гэхэд би  юу ч ойлгоогүй. МАНГААГ тэнд байгаа гэдэгтээ бүрэн итгэчихэжийгаам чинь. Эгч бол үнэн муухай бүх юм дуусаад өнгөрсөн хойно эмээгээр татуулан чангаалган байжийгаад гарч ирэх гэсэн толгой нь хавчуулагдаад хэдэн янзаар оролдож оролдож сүүлдээ диваанаа өргөжээж гаргасан шд. Яаж багтаж орсоныг би бас л ойлгоогүй.  Муу тэнэг ПААР  

Байж ядаж, барьсан юмаа мэрэх нь холгүй сууна

Уг нь чин хүcэл дүүрэн байсан юмсан. Гэтэл яав. Өнөө эргүү эмгэн чинь гариг өдрөө анднуураад наасан. Яг л андуураад байна андуураад байна гэдэг хошин шог шиг л өчигдөрийг чинь Пүрэв гариг гээд бодоод л бодоод л хагассайныг түдэй гэж боджийгоон хүнийг яахуу. Ёстой нэг хэлэх үг олдохгүй юм. Та нар минь сайхан сагсалдаж сэгэлдэж, зугаацаж цэнгэлдсэн байх гэж бодохоос уур хүрээд үстэй толгойгоо хэдэнтээ зулгаасан бараг үсгүй болчуудаа. Мангар харууслаа. Гүэ ядахдаа хуанлийгаа харна байгаадаа энэ өгөр эмгэн. Лоовэр  ядахдаа эмээдээ утасдаад өнөөдөр ХАГАС САЙН шүү гээд хэлчихгүй За тэгээд яасан ийсэнгээ эмээдээ тайлагнаарай. Сонин сонсоно гэхээс байж ядаж, барьсан юмаа мэрэх нь холгүй сууна.

*Миний нүдээр хардаг ч болоосой* Гоё бичиж чадахгүймоо
  Уйлагнасан тэнгэр одоо л нэг зогсож үүл сэмэрч нар гийхэд Төгс шалбааг туучин хурдан хурдан алхлан нэг тийш яарангуй явахдаа түүний сэтгэл зүрх булиглан тонгочиж бас хажуугар нь үл ялиг санаа зовсон ч тэр аз жаргалтай байсан нь лавтай.

"*Миний нүдээр хардаг ч болоосой* Гоё бичиж чадахгүймоо" цааш унших »
Аяга ёроолдох зуур бодсон бодлоо гэж.
Сайн байна уу? улаан галзуу донтогч блогчдоо. Сайн сууцгаажийнуу. Халтайсан халтар эмгэн  хаагуур тэнээд ирэвүү гэнэ үү? Тэнэж тэнэжийгаад ирэвдээ. Блог гээч зүйлийг бараг л мартахаан шахав. Яасан ийсэн гэвэл наян юм донгосох болбоос залхуугийн ачаар юу яаж явсанаа бичих со дур алгоо. Харин нэгэн зүйл бичмээр санагдавшив.

"Аяга ёроолдох зуур бодсон бодлоо гэж." цааш унших »
Хазгар хүүхэн хадамсаг, халзан толгойт малгайсаг
Та нарыг л гэнэдээ эмээ нь ккккккккк
Сайн уу охид бүсгүйчүүд мээн сайхан баярлаж байна уу? Эмээ нь ойрд сонин ихтэй. Наашаа суу кккк. Сонин сонс.   Эмээ нь ингээд л таягтайгаа маажигнаж байлоо гэж. Тэгсэн яаваа.... ээ бүүзэгд...
"Та нарыг л гэнэдээ эмээ нь ккккккккк" цааш унших »
Төлбөрийн чадваргүй бол хов жив бүү сонсмой

Яанаа би эмэгтэй эмгэн биш юм боловуу ккккк. Эдүүс ингэжийна. Энэ эмэгтэй хүмүүс аягүй ядаргаатай юмаа. Хэл ам билүүдэж хов жив ярихгүй, ярьсан хэлсэн болгоныг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд л, зөрүүлээд ярьчих хов жив байхгүй хүн чинь  яахуудээ дүлий дүмбэ оргиод сууж байхаар энэ ээээмэгтэй хүмүүс нь шууд л донин царайлаад л өөдөөс харахын. Надаа зөрүүлээд төлчихөөр сонссон юмны хариуд нь барьчихаар хов байхгүй шдээ гэхээр төлбөрийн чадваргүй юмтай юугаа ярихуу гээд л ууртай нь аргагүй шилбэлзээд л, эсүүл муусанаатай хэн нэгний тагнуул гээд л зайгаа барьчихийн. Оооооогт асуугаагүй байхад л тэр ингэсэн тэр тэрний нуудгай тэр тэрнээсээ больсон барьсан гээд л надад ч өөр бусдад ч хэрэггүй ховыг хажууд ирээд л ярихийм чухам. Би ядаж байхад ой муутай хэн юу гээд хов жив чулуудлаадаа гээд санах гэхээр санахгуй юм. Амьхандаа тэр нээрээ тэгсэн гээд л оргүйгээс охинтой нь дээр гээд л хүний ярьсаныг ашиглаад бас эмэгтэйлэг дүр эсгэчих гэхээр өнөө гайтай хов жив хэрэгтэй хэрэггүй мэдээллүүд нь автоматаар тархинаас арчигдчихдагийнмуу хаашайн алга болчихийн. Тэгсэн бас ингэж байна. Бүсгүй хүн гэдэг чинь хов жив ярьж хийморь лундаагаа сэргээдэг нэг бурханаас хазайхгүй үнэн юм байдгийн байна гэвүү. Үнэн юмуу????? кккккк. Хийморио унтраахгүйн тулд одоо яанам бэ эмээ нь ккккк тэмдэглэлийн дэвтэр бариад суужаадгийн билүү. ккк он сар нтр-тэй нь тэ. Сэгсийсэн эмгэний хийморь жигтэйхэн бадарч лундаа нь байнга босоотой явдгийн боловуу? ккккккк. За за нэг иймэрхүү юм бичиж төлөвлөгөөгөө биелүүлэхгүй бол банжигаас халагдчихаж мэдэх нь. Нээрээ бичих юм олдохгүй балай юмаа ккккккк. 

Би нялх ногоо сонирхдоггүй тэхүү. Ядажийхад тэр нь энийг уншчихдаг ч болоосой

 

Сохорсон хайр нь юмуу эсүүл солиорсон нэгэн нь юмуу бүүр муугаар бодвол эмгэн надаар наадмаар санагдсан юмуу нэгэн залуухан хархүү эмгэн намайг эргүүлээд овоо хугацааг барж байхийм. Урьд нь надаас дүү залуучууд байсаан. Гэхдээ нээх хол зөрөөгүй л залуучууд байсан. Энэ удаа харин нэг л бишээ. Бүр үе мултарчихсан дүү залуу. Арайчдээ гэмээр нялх амьтан. Чухам энэ залуучуудын толгой нь эргэчихээгүй л байлтай. Эргэчихсийн байна л даа. Үгүйээ тэд нарт уул нь үе тэнгийн цэцэг цэврүү шиг охид л сайхан хөөрхөн харагдаж хөтлөөд гүйж байхад цаанаа л сайхан баймаар юм. Гэтэл үрчлээ гүн суусан эрүү өвдөг нь нийлсэн эмгэн надаар яах гээвээ. Сээгс мээгс заалгах гэсийн бол эмээ нь чадахгүй. Тэрийг тусгай хүмүүс зааж өгдөгийм гэнэлээ. Бас эд хөрөнгө сонирхож байвал надад надаас өөр юу ч байхгүй. Өөрийгөө яая гэж байхад юун дээрээс нь залуу хүн тэтгэх. Шаал завхарсийн. Тэгээд дагуулаад явбал эмгэн би лав хүүхдээ дагуулаад явж буй мэт санагдаад ичиж үхнэ. Үгүй тэгсэн уулзаад Скай резорт орж гулгая гэнээ. Эээ бүүзэгд. Эмгэн би чадахуудаа. Амьдралдаа тэр цан маныг ТВ-гээр л харж явсан уу гэхээс. Энэ хүүхэд ер нь намайг үтэр түргэн чадхийлгэх гээд байгаан болвуу ч гэж хардах шиг. Сайнаар бодох гэхээр энэ лав хайр сэтгэл лав бишээ. Магадгүй миний өтлөж яваа насны маань юмыг гэгээлгээр тусгаж авах чадвар бүүдийж байгагатай холбоотой ч байх. Гэхдээ яаж ч бодсон л байж боломгүй зүйл. Үгүйэ би гэж хүн хорхойд ч гэмгүй нэгэн юмсан. Уулзахгүй бол үхлээ хатлаа л гэнэ. Орцонд чинь байна гараад ир л гэхийн. Нүдний булай. Өөрийгөө залуухан нялх нөгөө өдөөд гээд реклаамдаад байгаам бишшүү. Ээдээ энэ залуучуудын билгийн нүд нь тагларсан бололтой. Бусдаараа бууз хуушуур шиг байя гэсэн цуйван стейк нтр байж болохгүй юу гэхийн. Алив үеийн бүсгүйчүүд минь ийм юмтай надаас л олон тааралдаж байсан байлгүй. Ийм асуудлаас яаж өрсдийгөө авч гарч байваа. Зөнөж чаддаггүй эмээдээ туслаж хайрла. Ёстой бүтэхгүйээ.

Эмгэний зарлал.

Сар шинийн мэнд блогчид . Сайхан шинэлэсэн үү. Тэгш сайн өдрийг товлон түвшин сайхан газрыг шилэн байж зай нь ч том юм Хаан Шонхор-ыг сонгон өдөр нь талбуун юм гээд сар хуучираагүй байгаа дээр энэ сарын 9 ны өдөр 19 цагаас эмгэн ээжтэйгээ золговол золго боливол боль нтр гэж томроод ч яахав ираарай хүүхээд ирж хошуу амаа нийлүүлж гар хөлөө давхардуулвал яасийн гэх гээд. . Тэгээд ч блогчидоо санажийна гэж бас пяваа санав. /Уулгүй асар их удсан/ Ирвэл ирцгээгээрэй. Эмгэн би болбоос золголт хийж бушуухан л............ байна

 

 



жич: эхний ирсэн 10 хүнд 2 шил шар айрагаар гээл худлаа залахгүй юу

 

 

 

 

Ээж нь гэртээ оруулах боловуу?


Ирээдүйн залуус минь алдаатай сонголт бүү хийгээрэй

Булцайсан хайр хүрмээр бяцхан хүү аавынхаа энгэрт наалдан цааш нь түлхчихвий гэсэн шиг гадуур хувцаснаас нь зүүгдэнэ.

-Аав  таны авч өгсөн буу байна шдээ тэр энүүгээрээ салчихсан. Та хардаа.  Хүү гүйж очиод бушуухан аавдаа буугаа авчирч харуулна.

-Аав нь өөр буу авч өгнөө. Харин миний хүү аавдаа ямар буу гэж хэллээ

-Яагаав эндээ ийм юмтай тэгээд сумтай

-Сумаар яах гэсэн юм бэ. Миний хүү өвөө эмээ дээрээ очсон уу?

-Очиогүй. Ээж явуулаагүй гээд хүү аавынхаа энгэрлүү бүүр шигдэн

-Ааваа та орой ирнэ биздээ

-Ирнээ. Харин та  хоёр оруулах юм уу аавыгаа гэхэд хүүгийн нүд нь том болж ирээд л би лав оруулмаар л байдаг гэснээ аавынхаа хүзүүгээр тэврэнэ.

Ийм дүр зураг харчихаад бидний энэ алдаа оноо үеийн үед ямар ч нийгэмд байх юмдаа. Тэр болгоны үйл лайг бяцхан үрс маань эдлэх нь яасан харамсалтай гээч. Энэхүү аав хүү хоёрын яриаг сонсож байхдаа нүдний нулимс бүрхэж охиныхоо - Ээжээ та аавыг гэртээ оруулчихлдаа гээд хаалганы хажууд аавынхаа яриаг чагнан суусан охины маань дүр зураг буух шиг. Өөртөө байсан хэдхэн төгрөгөөрөө бээлий аваад өвөөгөөсөө гуйн -Та үүнийг аавд маань хүргээд өгчих тэхүү. Гар нь даарч байгаадаа. Харин ээжид битгий хэлээрэй гэсэн нууцхан  яриаг хожим сонсож суухдаа охиныхоо битүүхэндээ аавыгаа санан бэтгэрч байгааг мэддэггүй байсан өөрийнхөө муйхар занг үзэн ядах сэтгэл төрж байлаа. Амьдралаа аз жаргалаар дүүргэж, айл гэрийн ноён нуруy болон хүүхэддээ эцэг шиг эцэг байна гэж амласан амлалтаасаа буцаж, амьдралын хатуу хүтүүд  шантран, өвдөг сөгдөн, зөвхөн хар амиа хоохойлон биднээс нүypээ бууруулсан тэр хүнийг бас үзэн ядна. Гэр бүлийн амгалан тайван байдал алдагдаж байнгын хэрүүл шуугиан, мөнхөд согтуу эцгийнх нь царайнаас охиноо хол байлган амгалан амьдралыг мөрөөдөж салахын түүс болон охиноо өнөөдрийн өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлэн амьдралаа хэний ч гар хөл оролцуулахгүйгээр авч яваадаа өөртөө багахан бардам сэтгэл төрөх ч охиныхоо ааваа гэсэн сэтгэлийг нь дүүргэж, эцгийн хайрнаасаа нь салгасандаа би өөрийгөө зөндөө их буруутгадаг. Яг л миний мөрөн дээр бурхан чөтгөр хоёр ээлжлэн зөвлөгөө өгөөд би тэдний аясаар яваа күүкэлдэй шиг. Тэр өссөж торниж байгаа өөрийг нь өдрөөс өдөрт өвчсөн мэт төрсөн сайхан охиноо хараад яах гэж би охиноо өнчрүүлэвдээ. Яах гэж би хар усаар амьдралаа соливдоо гэж харамсдаг боловуу? Үгүйээ тэр харамсдаггүй. Тэр харамссан бол тэр бүхнийг хаяад бид хоёр дээр хүрээд ирэх өчнөөн олон жил хугацаа байлаа. Бид хожим хойно л харамсдаг. Та нар одоо харж байна уу? Би гэхэд л харамсаад л ийм зүйл хамрынхаа самсааг  шархируулан шархируулан бичиж байна шүү дээ. Залуу байхад ийм зүйл бодогддогүй байж.  Харин цаг хугацаа өнгөрөх тусам өр маань нимгэн болж  өөдсийнхөн чинээ бяцхан үрсийг энэ бүх салалтанд чирч байгаад нь туйлаас харамсах юм даа. Хамгийн гол нь охин маань хүү тань та хоёрын асуудал  болгоны цаана хохирч сэтгэлийн шаналалд автаж буйг бид анзаарч чадаггүйд л гол нь байгаа юм.  

Ичихгүй далжийгаад л ороод ирлээ.

 

 

За даа би л хамгийн сүүлд блог нээчихвүү яав. Намайг ч миний хэдэн таних улсууд нь мартажийгаа байх. Танидаггүйнүүд нь бүүр ч мэдэхгүй биздээ гэснэээс Анжгай хүүгээсээ уучлалт гуйяааа. Тун бачим явжийх үед нь ядахдаа өгч барьчих тэвэнгүй харайлгайж явсан болохоор Банжиг асуудалтай үед хар цагаан дуугай явжийсанд уучлаарай. Хажуугаар нь тив алгассан том том асуудлуудыг аль болох л чих тавин чагнаад байсан хэрнээ огтоос огт ойлгохгүймвайнлээ. Гэвч ширэн нүүр царайлаад ичихчгүй далжигнаад ороод ирлээ.

Надаар юу байна гэжүү. Тайвандоо. Гэхдээ нөгөө өнөөх шанага халбагаа эргүүлээд гал тогоонд эргэлдээд байдаг эмгэн биш болоод удажийна хөөе. Балдантайгаа ч бараг тааралдахаа байсан. Ажил гэдгийг амжуулж алжааж ядарахаа мэдэхээ байсан. Ганц нэг зал мааланд тоглочихдог байсан бүүр ч байхгүй. Хаана л блогчид цуглана гэжийна тэнд салбайгаад харайлгаж явдаг чавганц биш болсон шдэ. Яасан гэвэл .......... /одоохондоо нууцалчихая хүмүүс асуугаагүй байхад тэ. Галзуу юм шиг хамаг булчирхайгаа тоочиод яах уу/  

Айл амьтанаар хальт хульт ороод л яваад байгаа шд. Халбагатангууд харин үерхэлдээ үнэнч халбагаараа байгаад аягүй баярласан би лав.

За тэгээд ЭМЭЭГИЙН ОРОМЖИНД хааяадаа хальт морилжийгоороодоо КҮҮКЭЭД.

Нэгэн нартай өдөр уулзанадаа. Өөрөөө  зохион байгуулжийгаад пявлага, мявлагын ерөнхийлөгчийг суудлаас нь огцортол зохион байгуулаад өгнөө хө. Мардай чи моо гачин байгаа шүү.

(Нийт: 12)